Хөрөнгө оруулалтын маргаан таслах зөвлөл хэрэгтэй гэв
“Хөрөнгө оруулалтын маргаан таслах зөвлөл байгуулах хэрэгтэй” гэж “AmCham Mongolia” анхааруулав.
“Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд урамшууллын төрөл хэтэрхий цөөн, татварын дэмжлэгүүд хангалттай бус байна” гэж Монгол дахь Америкийн худалдааны танхим (AmCham Mongolia) мэдээллээ. Энэ нь Монгол Улс бүс нутгийн хэмжээнд өрсөлдөхүйц хөрөнгө оруулалт татах улс болоход сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна.
Түүнчлэн татварын маргаан таслах зөвлөлийн адилаар “Хөрөнгө оруулалтын маргаан таслах зөвлөл” байгуулахыг зөвлөжээ. Хуулийн төсөлд арбитраар маргаан шийдвэрлэх зохицуулалтыг тусгасан нь зарим хөрөнгө оруулагчдын хувьд цаг хугацаа, өртгийн хувьд өндөр зардалтай байдаг. Тиймээс урьдчилсан байдлаар хөрөнгө оруулалтын маргаан шийдвэрлэх тухай заалт нэмэлтээр оруулахыг зөвлөсөн байна.