Х.Булгантуяа:Соёлын салбарын доод цалинг 780 мянгад хүргэнэ
Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид цалингаа нэмүүлэх шаардлага тавин өнөөдөр /2023.05.17/ Соёлын яамны гадаа жагсч байгаа юм.
Үүнтэй холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “100 мянга орчим хүн боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэндийн салбарт ажиллаж байна. Төрийн албан хаагчдын цалин хувийн хэвшлээс 400 мянгаар бага байдаг.Инфляцитай уялдуулаад төрийн албан хаагчдыг цалинг үе шаттай нэмж ирсэн. Гэвч цар тахлын улмаас нэмж чадаагүй.Харин 2022 оноос шатлалыг тогтоосноор цалин найман хувиар нэмэгдсэн.Хамгийн бага цалинтай нь соёлын салбарынхан.Тиймээс төсвийн тодотгол хийж төрийн үйлчилгээний салбарынхны цалинг нэмнэ. Эрүүл мэнд, соёл, биеийн тамирын салбарынхны цалинг боловсрол, шинжлэх ухааны салбартай тэгшитгэн нэмнэ.Соёлын салбарын хамгийн доод цалин 600 орчим байгааг боловсрол, шинжлэх ухааны салбарын хамгийн доод цалинтай дүйцүүлэн 780 мянга болгож нэмэгдүүлнэ” гэв.