Өнөөдөр МАН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулна

Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох улс төрийн нам, эвслүүд энэ сарын 03-ны дотор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах хуультай.

АН өчигдөр орой хоёр талдаа нэр дэвшигчээ тодруулав. О.Цогтгэрэл даргатай АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нэр дэвшихээр болсон бол М.Тулгат даргатай АН-аас С.Эрдэнэ нэр дэвшинэ гэдгээ зарласан.

Харин өнөөдөр /2021.05.02/ МАН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулна. Тус намаас МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн С.Батболд, Д.Сарангэрэл, Ч.Хүрэлбаатар, УИХын дарга Г.Занданшатар нар өрсөлдөж байгаа юм. Гэсэн ч У.Хүрэлсүх сонгуульд нэр дэвших нь тодорхой болоод буй.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments