Өнөөдөр В.И.Лениний Бүх Холбоотын пионерийн байгууллага үүссэн өдөр
1922 оны 05-р сарын 19-нд Бүх Оросын Комсомолын 2-р бага хурлаар “Скаутын хөдөлгөөний зохион байгуулалт дээр тулгуурласан хүүхдийн хөдөлгөөн байгуулах асуудлыг шийдвэрлэх тухай” авч хэлэлцсэн бөгөөд энэ өдрийг В.И.Лениний нэрэмжит Бүх Холбоотын Пионерийн байгууллагын үүсэн байгуулагдсан өдөр гэж үздэг. Энд яаж хүрсэн тухай дэлгэрүүлэн өгүүлэе!
1917 оноос өмнө Оросд скаутын хөдөлгөөн нэгэнт дэлгэрээд байсан бөгөөд тодорхой хүрээний скаутмастерууд ч бэлтгэгдсэн байв. 1917 оны Октябрийн хувьсгалын дараа цөөнгүй скаутмастерууд большевикүүдийн талд орж скаутын байгууллагын үндсэн элементүүдийг агуулсан ч “залуу комунистууд” гэх мэт үзэл сурталжсан нэртэй жижиг бүлгүүдийг үүсгээд байв.
1917-1921 онуудад болсон иргэний дайнд олон скаут мастерууд болон скаутууд цагаантны талд байлдаж байсан бөгөөд, мэдээж зарим нь мөн улаан армид алба хаасан байна. Скаут мастерууд шинэ системийг хүлээн авах дургүй байсан бөгөөд энэ нь Орос улсыг хөгжүүлэхээсээ илүү доош татна гэж үзэж байсан байна.
Гэсэн хэдий ч скаутууд фронтын хоёр талд удаан ажиллаж чадсангүй. Оросын Коммунист Залуучуудын Холбоо буюу Комсомол байгуулагдсанаар скаутын хөдөлгөөний үлдэгдлийг цэвэрлэж эхлэв. 1918-1920 оны хооронд болсон Косомолын 2-4-р Бүх Оросын конгрессын үеэр скаутын хөдөлгөөнийг устгах, Зөвлөлтийн хүүхэд, өсвөр үеийнхнээ өөрийн далбаан дор хүмүүжүүлэх коммунист хэлбэртэй байгууллага байгуулах шийдвэр гаргажээ. Энэхүү байгууллага нь хүүхдүүдэд коммунист сургаалийг зохих ёсоор сургах ёстой байв.
ЗХУ-ын Ардын комиссаруудын нэрийн өмнөөс В.И.Лениний эхнэр, Боловсролын ардын комиссар Надежда Крупская нь пионеруудын хөдөлгөөнийг бий болгоход гол хувь нэмэр оруулагчдын нэг байв. 1922 онд тэрээр “Оросын коммунист холбоо ба хөвгүүдийн скаут” нэртэй эссэ бичжээ. Комсомол болон Улаан армид алба хааж байсан скаутмастер Иннокент Жуков, Николай Патянов нарын “Галын ахан дүүс” /Brothers of the fire/ гэх мэт бүлгэмийнхэн Пионер гэсэн нэр санал болгоод уриаг харин скаутын уриа болох “Бэлхэн бай” эсвэл “Хэзээд бэлхэн”-г өөрчлөлгүй авая гэсэн санал дэвшүүлж байж.
Комсомолын чуулган болохоос өмнө Москвагийн скаутмастерууд 1922 оны 05-р сарын 13-нд уулзан “ЗХУ-д хүүхдийн хөдөлгөөн байгуулах асуудлаар Москвагийн скаутмастеруудын тунхаг”-ийг батлав. Ингэснээр тэд “Залуу Пионерууд” гэсэн нэртэй шинэ комуннист байгууллагын үндэс суурийг тавьж тэгэхдээ скаутын системийг ашиглахыг санал болгов. Тэд скаутын нэршил, зохион байгуулалтыг шинэ коммунист хүүхдийн байгууллагад сууолгаж чадвал хэзээ нэгэн цагт комсмолоос тусгаар гарах боломж олдож мэднэ гэж тооцоолж байсан юм.
Ингээд 1922 оны 05-р сарын 19-нд энэ санал дэмжигдсэнээр хуучин скаутмастерууд тус тусын орон нутгийнхаа анхны Пионерийн удирдагчид болов. Мөн анхны бүлэг хамт олнуудыг үүсгэн, шинэ удирдагчдыг ч бэлтгэж эхлэв.
1922 оны 10-р сард бүх холбоотын анхдагч бүлгүүд цугларан “Спартакын Залуу Пионеруудын Холбоо” Spartak Young Pioneers Organization (SYPO) (Russian: Юные пионеры имени Спартака) гэдэг байгууллагатай болов. Комсомолын төв хорооны 1923 оны 1-р сарын 21-ны шийдвэрээр албан ёсоор В.И.Лениний хэмээх цол олгов. Ингээд 1926 оны 3-р сараас “В.И.Лениний бүх холбоотын пионерийн байгууллага” нэртэй болтлоо “В.И.Ленин Спартакийн залуу пионеруудын байгууллага” гэсэн марзан нэртэй явжээ.
Энэ байгууллага нь 1922-1991 он хүртэлх хугацаанд ЗХУ-ын 9-15 насны хүүхэд, өсвөр үеийнхний гол байгууллага байсан юм. Пионерийн байгууллага үүсч хөгжихдөө баруунд хөгжөөд байсан мскаутын байгууллагаас олон туршлага судласан бөгөөд үүний дотор зуны хүүхдийн зуслан гэх мэт санаанууд ч багтана.
Ингээд 1991 онд Коммунист нам татан буугдсанаар Пионерийн байгууллага ч татан буугдав. Гэвч Орос, Украйн, Молдав, Белорус зэрэг зарим улсууд сэргээн ашигласан байдаг.