Уул уурхайн салбарын өсөлт өндөр байгаа тул Баялгийн сангийн хуулийг шуурхайлмаар байна
Өнгөрсөн оны нэгдүгээр улиралд 3.9 хувиар агшаад байсан эдийн засаг оны эцэст 4.8 хувиар өсч, энэ оны эхний улиралд дотоодын нийт бүтээгдэхүүн 7.9 хувиар нэмэгдсэнийг УИХ-ын нэгдсэн чуулганд Засгийн газраас танилцууллаа.
Энэхүү өсөлтийн дийлэнхийг уул уурхайн салбар эзэлж байгаа нь бодит эдийн засагт, иргэдийн амьдралд төдийлөн нөлөөлөхгүй байгаа тул Баялгийн сангийн тухай хуулийг яаравчилж, газрын баялгаас олсон орлогыг ард иргэддээ тэгш хуваарилах хэрэгтэй.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан (2023.05.18)
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг