НҮБ-ын Ерөнхий Ассамблегийн “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хөтөлбөрийг эрчимжүүлэх тухай тогтоол” батлагдлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгийн ивээл дор анх удаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах дээд хэмжээний уулзалт” НҮБ-ын Нью Иорк дахь төв байранд болж байна. Тус хуралдаанд оролцогч 162 улс орны төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүн сайд нарын төлөөлөл “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ хөтөлбөрийн хэрэгжилтийг дунд хугацаанд эрчимжүүлэх тухай” улс төрийн мэдэгдлийг санал нэгтэй дэмжин баталлаа. Энэхүү улс төрийн мэдэгдлийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгийн тогтоолоор баталгаажуулах ба ингэснээр дэлхий нийт, улс үндэстний Засгийн газар дараах чиглэлээр хүчээ нэгтгэн, ирэх 2030 он хүртэлх хугацаанд гамшгийн эрсдэлийг бууруулах ажлыг шинэ шатанд хэрэгжүүлж ажиллах үүрэг хүлээх юм.
Үүнд:
  • Дэлхий нийт Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд зарим үр дүнд хүрч буй хэдий ч эрсдэлийн үнэлгээ үнэн зөв мэдээлэлд түшиглэсэн бодолгын шийдвэрүүд гарахгүй байна.
  • Эрсдэлийг бууруулах институцын тогтолцоо бэхжиж байгаа ч олон талын оролцоо, эрсдэлийг бууруулах санхүүгийн тогтвортой чадавх хөгжихгүй байна.
  • Орон нутаг, нутгийн өөрөө удирдах байгууллагуудад чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх
  • Дэд бүтцийн аюулгүй байдлыг хангахдаа тогтвортой хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх
  • Хамтын ажиллагаа түншлэлийг өндөр түвшинд хөгжүүлэн ажиллах зэргийг тусгасан юм.
Эх сурвалж: НИТХ-ын ХМТ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *