Сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан цахим туслах төв ашиглалтад оржээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар (ХБХХЕГ)-аас Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам (ХНХЯ)-ны дэргэдэх Зайнаас зөвлөн туслах төвийн duudlaga.mn -ыг ашиглалтад оруулжээ.

Сонсголын бэрхшээлтэй иргэд видео дуудлагын тусламжтайгаар мэргэжлийн дохионы хэлмэрчээр дамжуулан төрийн үйлчилгээг авах боломжийг тус цахим хуудас олгодог. Тэгвэл сонсголын бэрхшээлтэй иргэд ажлын өдрүүдээр тус цахим хуудсаар болон “Duudlaga” апп ашиглаж үйлчилгээ авах боломж бүрэн хангагджээ.

Манай улсад 2022 оны мэдээллээр сонсголын бэрхшээлтэй 8780 иргэн бий. Тэдний 4771 нь эрэгтэй, 4009 нь эмэгтэй аж. Энэ төрлийн бэрхшээлтэй иргэдийн дийлэнх нь буюу 5913 нь 35-64 насныхан юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *