Цахим сорилын системээр ЕБС-ийн суралцагчид мэдлэгийн түвшнээ тодорхойлох боломжтой боллоо

SORIL.EEC.MN цахим сорилын системээр суралцагчид чадварын түвшнээ тодорхойлох боломжтой талаар Боловсрол, шинжлэх ухааны яам(БШУЯ)-наас мэдээллээ.

ЕБС-ийн I-XII ангийн суралцагчдад зориулсан цахим сорилын систем /soril.eec.mn/-д өөрийгөө сорихыг хүссэн суралцагч бүр регистрийн дугаараараа нэвтрэн орж, хувийн мэдээллээ баталгаажуулан, Монгол хэл, Математикийн хичээлээр I, II улиралд эзэмшсэн мэдлэг, чадварын түвшнээ тодорхойлох боломжтой юм байна.

Сорилын үр дүн суралцагчдад ерөнхий ба даалгавар бүрээр шууд харагдаж, эцэг эх, асран хамгаалагчдад И-мэйл хаягаар нь дэлгэрэнгүй мэдээлэл очно.

Суралцагчид нь мэдлэг, чадварын түвшнээ тогтоох тус цахим системд өөрийн хүсэлтээр, үнэ төлбөргүй хамрагдах боломжтой аж.

 

Similar Posts

7 Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *