Хөвсгөл болон Увс аймагт өнөөдөр 4-4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Хөвсгөл болон Увс аймагт өнөөдөр 4-4.1 магнитудын хүчтэй газар хөдөлснийг Шинжлэх Ухааны Аакадеми(ШУА)-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв.
Тодруулбал өнөөдөр
- 07:48:22 цагт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвөөс Баруун хойд зүгт 82 километр зайд 4 магнитудын хүчтэй
- 13:12:57 цагт Увс аймгийн Ховд сумын төвөөс зүүн зүгт 12 километр зайд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Газар хөдөлсөн байршлууд:
- Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 49.30 91.08
- Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 51.17 98.34
Зөвлөмж
- Хүчтэй чичиргээ ихэнхдээ нэг минут орчим үргэлжилдэг тул бат бөх ширээн дор орж, толгойгоо хамгаалах хэрэгтэй. Ийм ширээ байхгүй бол жин, овор ихтэй тавилга болон цонхноос аль болох хол зайтай ханан талд очиж суух хэрэгтэй.
- Цахилгаан болон хийн зуухыг салгах. Гал гарсан тохиолдолд нэн даруй унтраах хэрэгтэй.
- Орчин тойрныг ажиглаж, тайван байх хэрэгтэй. Цахилгаан шат ашиглахыг хориглоно.
- Хаалган дор зогсоход аюул багатайгаас гадна гадагш гарахад тустай.
- Хэрвээ гудамжинд явж байхад тань газар хөдлөлт болбол барилгын тоосго, мод, цонхны шил, гэрэлтүүлгийн болон зар сурталчилгааны багана, самбар зэрэг гэмтээж болох зүйлээс хол байж, нээлттэй, задгай талбай олж зогсох хэрэгтэй.
- Дэлгүүр, зах, үзвэр, үйлчилгээний газар зэрэг олон хүнтэй орчинд хүмүүс сандралд орж үймээн, шуугиан үүсдэг. Иймд тайван байж, сандарч тэвдэхгүйгээр тухайн байгууллагын ажилтны заавар зөвлөгөөг дагах хэрэгтэй.
- Автомашинаар зорчиж яваа тохиолдолд нэн даруй зогсож радиогоор өгөх мэдээллийг сонсох хэрэгтэй. Нүхэн гарцын дор, өндөр барилгын хажууд зогсож болохгүй.
- Хэрэв гол, устай газрын ойролцоо байдаг бол нэн яаралтай өндөрлөг газар очих хэрэгтэй.
- Аль болох бага эд зүйлс биедээ авч, явганаар шилжин байрлах. Автомашинаар зорчих нь замын түгжрэлд орохоос гадна аврах ажиллагаа явуулахад саад болж болзошгүй.
- Гамшгийн үед хүмүүс цуу ярианд автах, төөрөлдөх явдал их байдаг тул нутгийн захиргааны болон онцгой байдал, цагдаа, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй бодит мэдээлэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй.
I like this post, enjoyed this one appreciate it for posting.
Hello there, You’ve done a great job. I will definitely digg it and in my view suggest to my friends. I am sure they will be benefited from this website.
I have been absent for a while, but now I remember why I used to love this web site. Thank you, I’ll try and check back more frequently. How frequently you update your web site?