С.Бямбацогт: Орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа руу шилжүүлнэ

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт: Өнгөрөгч онд Агаарын тээврийн либералчлал үр дүнгээ өгч, нислэгийн тоо, давтамж 2-оос 3 ДАХИН нэмэгдэж 1 САЯ 750 МЯНГАН ЗОРЧИГЧ тээвэрлэсэн. Энэ 2024 онд 2 САЯ 200 МЯНГАН ЗОРЧИГЧ тээвэрлэх зорилт тавьсан.
Энэ хэрээр Чингис хаан Олон Улсын нисэх буудлын ачаалал нэмэгдэнэ. Тиймээс Монгол, Японы харилцааны бэлгэ тэмдэг болсон тус нисэх буудал иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх ёстой.
Үүний тулд ОРОН НУТГИЙН НИСЛЭГИЙГ БУЯНТ УХАА РУУ шилжүүлэх талаар Улаанбаатар Олон Улсын шинэ нисэх буудал ХХК-ийн Гүйцэтгэх захирал Китанака Такефумитэй санал солилцлоо.
Мөн Чингис хаан нисэх буудалд бүртгэлийн цэг цөөн, зорчигчдын ачаа, тээш удаан хүлээгддэг асуудлыг шийдвэрлэх тал дээр онцгой анхаарахыг санууллаа.
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ХААН гэдэг зарчим хаана ч үйлчлэх ёстой учраас ОРОН НУТГИЙН НИСЛЭГ-ийн үйлчилгээг иргэддээ ойртуулах, Чингис хаан олон улсын нисэх буудлыг өргөтгөх чиглэлээр Японы талтай хамтран ажиллаж заавал тодорхой үр дүн гаргана

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *