Ц.Идэрбат: 126 гишүүнтэй байх, тогтолцоогоо өөрчлөхийг иргэдийн ихэнх нь дэмжсэн
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Идэрбат байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Санал гээгддэг, мөнгөтэй хүн улс төрд орж ирдэг, тойргоо усалдаг байдлыг хурдан өөрчлөөч гэдгийг иргэд хэлсэн. Манай тойргийн иргэд 152 гишүүн байж болохгүй, харин 126 байхыг бол дэмжье, тогтолцоогоо өөрчлөх нь зөв гэдгийг ихэнх нь хэлсэн.Гишүүдийн тоо нэмэгдэхээр сан болгонтой орооцолдох хүмүүсийн тоо нэмэгдэх вий гэсэн айдас байна. Гэхдээ улс төрийг мөнгөнөөс хараат бус байдлыг хуулийн хатуу заалтар шийдвэл дэмжинэ гэсэн байр суурийг илэрхийлж байна” гэж ярилаа.