Их дүйчин өдрийн буян номын хурал өнөөдрөөс эхэллээ

“Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн зуны тэргүүн сар тавдугаар сарын 20-нд эхэлсэн. Харин зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн их дүйчин өдөр ням гаригт /2023.06.04/ тохиож байна. Энэ өдөр бүх нийтээрээ амрах хуультай ч ням гаригт таарч байгаа бөгөөд нийтийн арга хэмжээнүүд зохион байгуулагдах аж.

Бурхан багшийн Их дүйчин өдөр 10 хар нүглийг тэвчиж, 10 цагаан буяныг туурвих учиртай. Тиймээс тухайн өдөр буян үйллэхийг эрхэмлэж, мацаг барих нь тустай байна. Тус өдрийг угтаж энэ долоо хоногт Гандантэгчэнлин хийдэд бүрэн хэмжээний арга хэмжээнүүд болж байгаа билээ. Өнөөдөр /2023.06.01/ мөн тус буян номын үйл ажиллагаа үргэлжлэх юм.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments