ЖАГСААЛТ: Хүүхэд ажиллуулахыг хориглосон ажлын байрууд
Сурагчдын зуны амралт эхэлж, зарим хүүхэд ажил хийх хүсэлтэй байдаг. Тэгвэл хүүхдээр дараах төрлийн ажил хийлгэхийг хориглосон байдаг.
Хуульд иргэний эрх зүйн бүрэн чадамж буюу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрснээр буюу 18 наснаас бий болно хэмээн заажээ.
18 насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг танилцуулж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/122 дугаар тушаалын хавсралт
Нэг.Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон хөдөлмөрийн нөхцөл
1.1.”Хөдөлмөрийн нөхцөл” Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан ажлын байрны болон үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг хэлэх бөгөөд хүүхдийн бие, физиологийн хүчин чадлаас хэтэрсэн хүчин чармайлт шаардах, эсхүл хүүхдийн амь нас, бие махбодид аюул учруулах, эсхүл хүүхдийн бие махбод, оюун ухаан, сэтгэлзүйн хөгжилд саад учруулахуйц ажлын хэлбэр, тухайн ажлыг гүйцэтгэх байршил багтана.