Ц.Цэрэнпунцаг: Зудын эрсдэлээс шалтгаалан махны үнэ нэмэгдэж болзошгүй
2023 оны эдийн засгийн төлөв байдлыг дүгнэж, ирэх жилд авч хэрэгжүүлэх бодлогын зорилтын талаар УИХ-ын Эдийн Засгийн Байнгын Хорооны дарга Ц.Цэрэнпунцаг танилцууллаа.
Тэрбээр “Энэ жил нийт нутгаар зудын эрсдэлтэй байгаа учраас энэ хаврын улиралд мах махан бүтээгдэхүүний нийлүүлэлтээс хамаарч үнэ нь нэмэгдэх эрсдэлтэй байна. Тиймээс мах бэлтгэгч болон өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээлийн бодлогоор дэмжлэг үзүүлнэ. Хүнс үйлдвэрлэгчдийг дэмжихээр 125 тэрбум төгрөгийн хэмжээтэй хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох бодлого хэрэгжүүлнэ” гэв.