Ерөнхийлөгчийн зургийг эвлүүлсэн иргэнийг нэр төрд халдсан хэргээр шалгаж байна

Иргэн Б үерийн усыг шүүмжилж, ерөнхийлөгчийн зургийг эвлүүлэн олон нийтийн сүлжээнд нийтэлсэн.

Тэгвэл үүний агуулга нь хүний нэр төр, алдар хүндэд халдсан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэх үндэслэлээр гомдол, мэдээллийг шалгаж байна.Улмаар Эрүүгийн цагдаагийн албанаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үүргийн дагуу хойшлуулшгүй ажиллагаа явуулж байгаа аж.

Дээрх үндэслэлд буруутгагдсан хүнд дараах торгуулийн эсвэл ял шийтгэлийн арга хэмжээг авдаг байна.

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл. Худал мэдээлэл тараах 1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *