Туул, Тэрэлж, Хэрлэн гол орчим камер суурилуулж, 90 км газарт завьт эргүүл гаргана

Нийслэлийн онцгой байдлын газраас нийслэлийн гамшгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй

“Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан халуун дулаан өдрүүдэд Туул, Тэрэлж, Хэрлэн голд иргэд гэр бүл найз нөхдөөр амарч зугаалдаг. Энэ үед гол усанд эрсдэх эрсдэл нэмэгддэг. Энэ эрсдлийг бууруулах зорилгоор Нийслэлийн засаг даргын захирамж гарсан. НЦУГ, ОБГ, ГБХЗГ хамтраад 90 км газарт завьт эргүүлийг энэ голуудаар зохион байгуулахаар аврах ангийнхан дадлага сургуульдаа гарсан. Завьт эргүүлийн арга хэмжээ 13 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ сарын 15 наас 9 дүгээр сарын 15 хүртэл энэхүү нөлөөллийн аян үргэлжилнэ. Мөн камер суурилуулсан байгаа. Үүний тоог нь нэмнэ.” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *