Ходоодны мэс заслын зардлын 85 хувийн даатгалаас төлнө
Ходоод ба дээд гэдэсний бусад өвчний тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө.
ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор ходоод ба дээд гэдэсний бусад өвчний эмийн эмчилгээг 759 мянган төгрөг, мэс заслыг 905 мянгаас 1 сая 835 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 15 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.
Энэ оны эхний 4 сарын байдлаар дээрх оношоор хэвтэн эмчлүүлсэн 866 иргэнд ЭМД-ын сангаас нийт 1 тэрбум 210 сая 615 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.