Ховд, Мөрөн, Даланзадгад, Чойбалсангийн нисэх буудлыг олон улсынх болгоно

Монгол Улсын Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлого агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлж буй. Энэ хүрээнд МИАТ компани нийгмийн хариуцлагын хүрээнд агаарын тээврийн салбартаа орон нутгийн найман чиглэлд долоо хоногт 1-3 удаа нислэг үйлдэхээр болжээ.

Энэ талаар талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Орон нутгийн нислэг сэргэснээр хөдөөгийн сэргэлтэд хөшүүрэг болно.Тодруулбал, орон нутгийн иргэдийн орлого нэмэгдэнэ. Нялх хүүхэдтэй, газраар зорчих боломжгүй өвчтэй зовлонтой иргэдээ агаарын тээврээр зорчих боломж нээгдэж байна.Ирсэн жуулчдаа орон нутагт аялах, байгалийн үзэсгэлэнт газруудад очих боломжийг нээж аялал жуулчлалыг хөгжүүлнэ.Ховд, Мөрөн, Даланзадгад, Чойбалсан гэсэн орон нутгийн дөрвөн нисэх буудлыг олон улсын нисэх буудал болгоно.Орон нутгийн нислэгийн тийз 2-2.5  дахин буурснаар иргэдийн зардлыг хэмнэнэ” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *