ЭЕРЭГ: Д.Отгонжаргал дэлхийн аваргаас дараалан гурван медаль хүртсэн Монголын анхны тамирчин боллоо
Чөлөөт бөхийн насан хүрэгчдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн(ДАШТ) Сербийн Белград хотын “Старк Арена”-д болж байна.
Эмэгтэйчүүдийн 50 кг жинд ОУХМ Долгоржавын Отгонжаргал мөнгөн медалийн төлөө Сара Анн Хилдебрандттай барилдаж 7:5 харьцаатайгаар ялалт байгууллаа. Манай улсын тамирчин сүүлийн хоёр минут хүртэл нэг оноогоор ялагдаж байв. Удалгүй хэвтээ барилдаанаас идэвх үзүүлж 40 секундийн дотор долоон оноо авч илүүрхсэн юм.
Аваргын алтан медалийн төлөө Япон улсын тамирчин Сүсаки Юитэй маргааш барилдана. Ингэснээр ОУХМ Д.Отгонжаргал Японы бөхтэй хоёр жил дараалан ДАШТ-ий аваргын төлөө барилдахаар болж байна. Сүсаки Юи нь чөлөөт ДАШТ-д гурван удаа түрүүлсэн амжилтаар 50 кг жингээ тэргүүлдэг байна.
Д.Отгонжаргал гурван дэлхийн аварга дараалж медаль хүртсэн Монголын анхны тамирчин болов.
Мундаг тамирчиндаа амжилт хүсье япон бол ясны бөх шүү сонор сэрэмж авхаалж самбаачлага нтрэ сайн удирдвал хожино арав хүрэхгүй минутад зөвхөн урд зогсоо хүндээ анхааралаа төвлөрүүл гүйцээ