|

Өнөөдөр Америкчууд цор ганц удаа цөмийн их буу туршсан өдөр

1953 оны 05-р сарын 25-ны өдөр Невадад орших цөмийн зэвсгийн туршилтын талбайд АНУ-ын хувьд анхны бөгөөд эцсийн удаа Их буугаар цөмийн зэвсэг буудах туршилт болсон. Upshot–Knothole нэртэй энэ хөтөлбөрт Shot GRABLE кодоор тэмдэглэгдсэн буудлагыг 280 мм-ийн голчтой үхэр буу ашиглан буудсан. 15 килотоны хүчтэй бөмбөгийг 10 км зайнд харвасан бөгөөд газраас 160 метрийн өндөр багана бүхий цөмийн үүл үүссэн байна. Бөмбөг нь 1384 мм урт, 365 кг жинтэй байв.
Их буу нь Оклахомагийн Форт Стилл дэх Артиллерийн туршилтын багийн бүтээсэн “Atomic Annie” хочит аварга том төхөөрөмж байв. Туршилтанд 3,200 орчим цэрэг, энгийн иргэд оролцсон байна. Цөмийн цэнэгт хошуу нь W9 гэдэг загвар. 1952-1953 онуудад нийт 80 ширхэгийг Т-124 хуягтайгаар үйлдвэрлэж 1957 оноос бүх зэвсэглэлээс хасч.
Цөмийн их буу гэдэг нь газарт байрлуулсан хязаарлагдмал бүтээмжтэй байлдааны зэвсгийн төрөл юм. Ихэвчлэн зөөвөрлөж болох суурьтайгаа бүрэн холбогдсон байх бөгөөд зэвсэглэлд ашиглах үед газарт буулган олон бэхэлгээ хийгдэнэ. Уг техник нь богино зайн их бууны пуужин, тактикын балластик пуужин харвах чадвартай байжээ.
Энэ төрлийн цөмийн цэнэгт хошуу улам хөгжин 1963 онд W48 загвар танилцуулагдаж байсан бол W83 загвар 1980 онд гарч байж. Мэдээж хөнөөх зай талбай, хүч чадал нь улам нэмэгдсэн энэхүү аюулт бөмбөг сүүлдээ W91 гэж гараад RRW гэсэн нэршилрүү орсон байна.
Хуурай газар дээрх их буунаас гадна хөлөг онгоцноос буудах хөтөлбөр ч мөн зэрэгцэн хөгжиж байсан. Мэдээж агаараас цөмийн цэнэгт хошуу хаях технологи эртнээс байсан бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны үед Хирошима, Нагассакид хаясан бөмбөг нь “Бяцхан хүү” /Little Boy/ нэртэй байсан ч ямар их хор хөнөөл авчирсныг бид бэлхэнээ мэдэх билээ. Гэтэл энэ загвар л гэхэд 3-р үедээ хүрэн хөгжиж өнөөдөр нэр нь хүртэл “Бүдүүн эр” /Fat man/ болсон бөгөөд үзүүлэх хор хөнөөл нь ч өмнөх бяцхан хүүтэй харьцуулашгүй ихэссэн юм.
1991 оноос АНУ цөмийн их буунуудаа татан авсан бөгөөд 1992 оноос ОХУ ч мөн ийм арга хэмжээ авсан байдаг. Хамгийн сүүлд 2004 он хүртэл нийт 1,300 орчим цөмийн цэнэгт хошууг Европын орнуудаас татан авчээ.
Гэвч энэ нь цөмийн зэвсэглэлийн эрин дууссан гэсэн үг биш бөгөөд харин хэлбэр нь тив алгасагч пуужин, цөмийн бункерийн системд илүү төвлөрөх болсон хэрэг юм.
Газраас цөмийн зэвсэгийг их буугаар буудах төхөөрөмжийг Орос, Итали, Франц, Нидерланд улсууд бас туршин, хэрэглэж үзсэн бөгөөд НАТО ч энэ тал дээр тодорхой амжилтууд олж байсан байна.
Гэвч энэ төрлийн зэвсэглэлийн үе нэгэнт өнгөрч бүгд тэтгэвэртээ гарч санаа амраасан боловч өнөөдөр илүү аюултай илүү төгөлдөржсөн хөдөлгөөнт тактикийн баллистик пуужин, цөмийн цэнэгт хошуу бүхий пуужин зөөгчид гэх мэт техологиуд бий болоод байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *