Улсын наадмын нээлтийг хийх бүрэлдэхүүнийг танилцууллаа
Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт болон урлагийн үйл ажиллагааг зохион байгуулах багийн бүрэлдэхүүнийг Соёлын яам баталжээ.
Тус баг 10 хүний бүрэлдэхүүнтэй байна.
Найруулагчийн баг:
Ерөнхий найруулагч Б.Анар
Ерөнхий продюсер Э.Ганболор
Асистент найруулагч А.Чингүүн
Дууны найруулагч Д.Мөнх-Оргил
Төслийн менежер О.Анужин
Зөвлөх баг:
Ардын багш, ШУ-ны доктор С.Дулам
Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар
Урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Н.Болд
Төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатар
Урлагийн гавьяат зүтгэлтэн зураач Г.Ганбаатар