ҮЙЛ ЯВДАЛ: “Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэл”-ийн олон улсын хурал болно
Зургаадугаар сарын 16-ны өдөр болох зарим үйл явдлын тойм:
08.30-17.30 цагт: “Корпорэйт конвеншн” төвд: Монголын дүрс оношилгооны эмчилгээний Радиологийн үндэсний чуулган болно.
09.00 цагт: ШУТИС-д: БШУЯ, ШУТИС хамтран зохион байгуулж буй “Хэрэглээний шинжлэх ухаан ба инженерчлэл-2023” олон улсын хурал эхэлнэ.
10.00 цагт: УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана.
10.00 цагт: ГХЯ-нд “Улаанбаатарын яриа хэлэлцээ-2023” олон улсын хуралдаан үргэлжилж, залуу судлаачдын форум болно.
11.00 цагт: ШУА-д: “Академич П.Нямдаваа алтан медаль” шагнал гардуулах ёслол болно. Хоёр жил тутамд олгодог тус шагналыг судлаач, анагаах ухааны доктор, профессор О.Баатархүү хүртэж байна. Утас: 9971-7977.
11.00 цагт: ҮСХ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн оны эхний 5 сарын статистик үзүүлэлтийг таницуулна.
-МУИС-д: Манай улсад айлчилж буй НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Изуми Накамицу “Олон улсын болон бүс нутгийн зэвсэг хураах огтлолцол: Ирээдүйн сорилт ба боломжууд” лекц илтгэл тавина.
“ЗМ” сонины мэдээллийн төвд:
11.30 цагт: Нийслэлийн АН, тус намын “Эрх чөлөө” төвөөс нийслэлийн удирдлага болон МАН-тай холбоотой мэдээлэл хийнэ.
12.00 цагт: “Хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд хэрэгжүүлэх “Нээлттэй Увс аймаг” хөтөлбөрийн талаар танилцуулахаар тус аймгийн удирдлагууд хэвлэлийн бага хурал зарлав.