Д.Амарбаясгалан: Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар анхаарч ажиллаж байна

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Дорноговь аймгийн Алтанширээ сум дахь Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн ажилтай танилцлаа. Тус төслийг БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Дотоодын түүхийн эдэд тулгуурласан Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулна” гэж заасан. Жилд 1,5 сая тн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий тус төслийн бүтээн байгуулалтын технологийн бус барилга байгууламжийн ажил EPC-1-ийн гэрээний хүрээнд эхэлсэн. EPC-2 багц ажлын хүрээнд технологийн байгууламжууд баригдах болEPC-3багц ажлын хүрээнд дулааны цахилгаан станц ашиглалтад орно. EPC-2 болон EPC-3 багц ажлын гэрээ 2022 онд байгуулагджээ. Тус үйлдвэрийн газрын тос дамжуулах хоолой барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан БНХАУ-ын төрийн өмчит “Norinco International Cooperation”компани 2022 оны сүүлчээс ажлаа эхлүүлсэн байна.


“Тус үйлдвэрт хил гаалийн нөхцөл байдлаас үүдэж бараа материалын хомсдол, НӨАТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлтөөс үүдсэн алдагдал, мөн ажиллах хүчний визийн асуудал зэрэг бэрхшээл гарсан. Монгол Улсын Ерөнхий сайд эдгээр асуудлыг богино хугацаанд шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх үүрэг өгсөнгэжЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орноор Монгол Улс түлш, шатахууны импортын хамаарлаас гарна, нефть-химийн аж үйлдвэрийн шинэ салбар бий болно, гадаад худалдааны алдагдал буурах боломж бүрдэнэ. Стратегийн өндөр ач холбогдолтой уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар анхаарч ажиллаж байгаа гэдгийг ЗГХЭГ-ын дарга онцоллоо.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *