О.Батсүх:”Гацуурт”-ын ажилтныг гэмтээсэн үйлдлийг Л.Чинбат захирал машинтайгаа очиж зогсоож, хулгайлах гэж байсан адууг тогтоосон
“Гацуурт” ХХК-ийн Ерөнхий захирал Л.Чинбаттай холбоотой бичлэг цахим орчинд цацагдсан.Тэгвэл энэ асуудлаар “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатын өмгөөлөгч О.Батсүхээс тодрууллаа.
Тэрбээр “Гацуурт” ХХК өөрийнхөө адуунуудыг хашаа руугаа аваачиж хаших гэж байсан боловч үл таних хэсэг этгээд ирж Гацуурт ХХК-ийн ажилчдыг зодож танай адууг Сэлэнгийн нутаг дэвсгэр рүү оруулахгүй хэмээж, улмаар компанийн нэг ажилтны гарыг хүнд гэмтээж хугалсан. Ялангуяа эмэгтэй ажилтны биед халдаж гарт нь хүнд гэмтэл учруулсан учраас арга барахдаа “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат өөрийн автомашинтайгаа явж тухайн үйлдлийг зогсоож адуугаа тогтоосон. Өөрөөр хэлбэл, тухайн этгээдүүд 100 орчим адууг хулгайлж авч явахыг завдсан. Миний хувьд хариуцлагатайгаар мэдэгдэхэд “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат нь цахим орчинд тавигдсан бичлэг дээрх шиг дээрх хоёр хүнийг дайраагүй бөгөөд тус бичлэг нь болсон үйл явдлын зөвхөн өөрсдийгөө хохирсон мэтээр харагдуулах гэсэн хэсгийг тасалж тавьсан гэдгийг дахин хэлмээр байна” гэв.