Ерөнхийлөгч Х.Баттулга ЗХЖШ-д очиж, хаалттай уулзалт хийжээ

Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах тухай захирамж гаргаж, дээд шүүхэд хүргүүлж байгаагаа мэдэгдсэн даруй ЗХЖШ-д очиж уулзалт хийсэн байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Монгол Улсын Ерөнхийлөгч мэдэгдлээ хийснийхээ дараа Зэвсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/-д очсон мэдээлэл байна. Энэ бол сэтгэл сэрдхийлгэм мэдээлэл мөн. Иймд нийт иргэд, улс төрийн намуудыг Үндэсний аюулгүй байдлынхаа талд зогсохыг уриалж байгаа юм” гэж мэдэгдэв.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхийлөгч Х.Баттулгыг мэдэгдэл хийж байх үед Тамгын газраас нь ЗХЖШ руу холбогдож очих тухай мэдэгдсэн байна.Тиймээс жанжин штабынхан 032 дугаар ангиас хүндэт харуул дуудаж, Ерөнхийлөгч Х.Баттулгыг хүндэт харуулын урдуур алхах “улаан хивс”-ыг засаж эхэлсэн байна. Гэтэл хүндэт харуул жагсаж амжаагүй байхад Ерөнхийлөгч ЗХЖШТ-д ирсэн байгаа юм.

Ерөнхийлөгчийг ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг тосож авсан бөгөөд тус газрын орлогч болон зарим газрын дарга нар л уулзалтад оролцсон байна. Тэдний уулзалт 30 орчим минут үргэлжилсэн аж. Харин уулзалтаар чухам юу ярьсан нь одоог хүртэл тодорхойгүй байгаа аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *