Талх, гурил, будааны үнэ 30.5 хувиар өсжээ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт улсын хэмжээнд энэ оны 5 дугаар сард 11.3 хувьтай байна. Өмнөх оны эцсээс 6.1 хувь, өмнөх сарынхаас 1.3 хувь өсжээ.

Үүнд талх, гурил, будааны үнэ жилийн 30.5 хувиар өссөнөөр инфляцид 2.1 нэгж хувь, хувцас, бөс бараа, гутлын үнэ жилийн 12.5 хувиар өсөж, инфляцид 1.5 нэгж хувиар голлон нөлөөлжээ. Инфляцид мах, гурил, талх зэрэг 10 бүтээгдэхүүн голлон нөлөөлж, нийт инфляцын 31.7 хувийг эзэлж байна. Харин импортын барааны үнэ 45.0 хувиар нөлөөлсөн хэвээр байна.

Инфляцид голлон нөлөөлж буй барааны үнийг дотор нь задалвал хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ хамгийн их буюу 18.4 хувийг эзэлж байна. Энэ дотор согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 15.3 хувь байна.

Хэрэглээний барааны үнийн дүнд удаалаад гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 12.5 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ инфляцид 11.8 хувиар нөлөөлж буйг ҮСХ-ны Бодлого, хамтын ажиллагааны газрын ахлах статистикч С.Норов мэдээллээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments