Д.Өнөрболор: 2028 онд эмэгтэйчүүдийн квотыг өөрчлөхгүй гэсэн баталгаа алга

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөлд нам, эвслээс нэр дэвшигчдийн 30 хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл буюу эмэгтэйчүүд байхаар тусгасан. Энэ нь УИХ дахь эмэгтэй гишүүд болон нийгмийн зүгээс эсэргүүцэлтэй тулсан юм.

Тиймээс эмэгтэйчүүдийн квотыг 2024 онд 30, 2028 онд 40 хувь байхаар төсөлд тусгалаа. Гэхдээ 2028 онд үүнийгээ дахин өөрчлөхгүй гэсэн баталгаа байхгүй гэдгийг зарим гишүүн хэлж байлаа. Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Өнөрболор “Эмэгтэйчүүдийн квоттой холбоотой зохицуулалтыг ухарсан гэж хэлэхгүй ч урагшилсан гэж бодохгүй байна. Үе шаттайгаар нэмэгдүүлж байгаа юм шиг боловч 2028 онд сонгуулийн хуулиа өөрчлөхдөө үүнийг өөрчлөхгүй гэсэн баталгаа алга” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *