Монгол улсын төсвийн орлого анх удаа нэг их наядаар давж, тодотгол хийх боломж гарлаа

Монгол улсын төсвийн орлого анх удаа нэг их наядаар давсан үзүүлэлт гарч, 2023 оны төсөвт тодотгол хийх тухай энэ цаг үед яригдаж, анхааралд ороод байна.

Давсан төсвийн орлогын өсөлтийн эх үүсвэр нь нүүрсний экспорт байв. Тодруулбал эдийн засгийн өсөлт он гарсаар нэгдүгээр улирлын байдлаар 7,9 хувь өсчээ.

Одоо мөрдөгдөж буй 2023 оны нэгдсэн төсвийн тухай хуульд төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 19 их наяд 49 тэрбум 600 сая төгрөг,  зарлагыг  20 их наяд 475 тэрбум 300 сая төгрөг байхаар тооцоолж, баталсан. Харин Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэ оны төсвийн тодотголын төсөл батлагдсанаар тэнцвэржүүлсэн орлого 1 их наяд 732,3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 20  их наяд 800 тэрбум төгрөг, нийт зарлага 1 их наяд 896,1 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 22  их наяд 400 тэрбум төгрөг болох юм.

Төсвийн орлого хэдийгээр 1 их наяд гаруй төгрөгийн өсөлттэй явж байгаа ч, төсвийн нийт алдагдлын хэмжээ 1,6 их наяд төгрөг буюу өмнө нь батлагдсан ДНБ-ий 2,6%-аас хэтрүүлэхгүй байхаар тодотголыг  тусгаад байна. Засгийн газраас энэ оны төсөвт тодотгол хийх болсон үндэслэлээ, ард иргэдийн орлого амьжиргааг дэмжих зайлшгүй шаардлагууд үүссэн гэж тодотгож буй юм.

Коронавирусийн цар тахал, геополитикийн хурцадмал байдал дэлхий дахинд инфляцын дарамт үүсгэсэн. Мөн урд хөршид тогтоосон хөл хорио, улс орнуудын төв банкнуудын хэрэгжүүлсэн мөнгөний эрс хатуу бодлогууд нь дэлхий дахинаа төдийгүй манай улсын эдийн засагт ч мөн томоохон цохилт, нөгөөтэйгүүр  боллоо.

Гэвч ч Засгийн газрын цагаа олсон үр өгөөжтэй ажлын үр дүнд 2022 оны Нэгдүгээр улиралд 3,9 хувиар агшаад байсан эдийн засаг 2023 оны Нэгдүгээр улиралд 7,9 хувиар өсөж, 2,4 тэрбум ам долларт хүрч унаад байсан гадаад валютын албан нөөц энэ оны эхний 5 сарын байдлаар 3,8 тэрбум ам долларт хүрч сайжраад байна.

Эдийн засаг сэргэж, амь тариа залгаад буй ч гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр сүүлийн 20 сар дараалан Монгол Улсын инфляц хоёр оронтой тоонд хүрч  иргэдийн бодит орлогод нөлөөлж буй тул ард иргэдийн орлого амьжиргааг дэмжих зайлшгүй шаардлагыг бий болгож байна. Түүнчлэн эдийн засаг, нийгмийн нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсын Засгийн газраас хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн албан хаагчдын орлогын баталгааг сайжруулах, иргэдийн амьдрах орчныг дээшлүүлэх, хотын түгжрэлийг бууруулах зэрэг чиглэлээр төсвийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2024- 2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн зарим үзүүлэлтийг өөрчлөх шаардлага үүссэн гэж буй юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *