7.3 тэрбумын хэрэгт холбогдсон С.Батдөл нарын шүүх хурлыг энэ сарын 30-нд товложээ

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос С.Батдөл нарын долоон хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өчигдөр хийлээ.

Хэлэлцүүлгээр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж гэм буруугийн шүүх хуралдааны товыг зургаадугаар сарын 30-ны өдрийн 09:00 цагт явуулахаар товлон зарлалаа.

Гэм буруугийн шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч С.Батдөлийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, бусад шүүгдэгч нарт Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоож шийдвэрлэлээ хэмээн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээлэв.

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байсан С.Батдөлийн гэр болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7.3 тэрбум төгрөгийг хураан авч, татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан гэмт хэрэгт яллагдагчаар татаад байгаа билээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *