Ч.Хүрэлбаатар: Банкны салбарт өрсөлдөөнийг нэмбэл хүү буурна

Засгийн газрын хуралдааны үеэр Эдийн засгийг тогтворжуулах Засгийн газрын тогтоолыг оруулсан тухай Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өгөв.

Тэрбээр “Нэг багц асуудал бол банкны салбарт өрсөлдөөнийг нэмэх тухай асуудал. Одоогийн банкууд дээр нэмээд гаднын хөрөнгө оруулалттай томоохон банк оруулж ирвэл Монгол Улс дахь мөнгө төгрөгийн хэмжээ нэмэгдэнэ. Ийнхүү нийлүүлэлт нэмэгдвэл хүү бууж эхэлнэ.Бид одоо байгаа хэдэн банктайгаа сүүлийн 20-30 жил хамт явж байна. Тэгэхээр банк санхүүгийн либералчлалыг хүчтэй хийж, хөрөнгө оруулалт татах ажлыг Монголбанк идэвх санаачилгатай хийх ёстой.Банкны салбарт өрсөлдөөнийг нэмэх шаардлагатай. Ингэвэл хүү бууна” гэв.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments