Л.Энх-Амгалан: Төрийн бодлогоо хэрэгжүүлээд бүгд англи хэлтэй болчихгүй яасан юм
Боловсролын багц хуулийн төсөлд тусгасан Англи хэлний тухай заалтын талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдээлэв.
Тэрбээр ” ЕБС-д Англи хэлний хичээл оруулахаас буцсан зүйл байхгүйг дахин хэлье. Хуульдаа, төрөөс баримтлах бодлогодоо заагаад монгол хүн бүхний англи хэл сайжирчих цаг нь өнөөдөр болсон. 2014-2024 оныг хүртэлх төрөөс боловсролын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээнд үндсэн гадаад хэл англи хэл байна гэж одоог хүртэл байгаа. Бүгдээрээ англи хэлтэй болчихгүй яасан юм. Тунхаг лоозонгийн шинж чанараас илүү бодитой ажлууд хийх ёстой. Хөтөлбөрөө тогтвортой болгохыг эрхзүйн шинэчлэлээрээ хийж авъя” гэв.