Баян-Өлгий, Ховд аймгийн цахилгааныг тав хоног хязгаарлана
Баян-Өлгий болон Ховд аймгийн цахилгаан эрчим хүчийг маргаашаас тав хоног хязгаарлахаар болжээ. Тодруулбал, энэ сарын 23-28-ны өдрийн 07:00-20:00 цагийн хооронд хоёр аймгийн тогийг хязгаарлах юм.
Энэ талаар Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-иас тодруулахад “Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн 2023 оны урсгал засварын ажлын төлөвлөгөөнд тусгасаны дагуу 110кВ-ын Улаангом,Өмнөговь 1, 2 Цахилгаан дамжуулах агаарын шугамд урсгал засварын ажил хийх гэж байгаа. Тиймээс энэ сарын 23-28 хүртэл цахилгаан хязгаарлана. Гэхдээ заасан цагийн хооронд л хүчдэл тасална” гэв.