Хуульч Ө.Батбаяр: Гандантэгчэнлин хийдэд бэлгийн хүчирхийлэл болсон эсэхийг шүүх тогтооно
МБШТөв-Гандантэгчэнлин хийдээс ламхай нар бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Энэ үеэр Хуулийн зөвлөх Ө.Батбаяр “Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул хэргийн асуудлаар мэдээлэл өгөх боломжгүй. Энэ хүүхэд үнэн, худал ярьж байгааг цагдаагийн байгууллага шалгаж бидэнд бодит мэдээллийг өгөх байх. Бэлгийн хүчирхийлэл болсон эсэхийг шүүхийн байгууллага тогтооно” гэв.