Иргэн “А”нь хуурамч диплом ашиглан сумын Засаг даргаар ажилласан тул 4.8 сая төгрөгөөр “торгуулжээ”

А нь дээд боловсролгүй атлаа хуурамч диплом ашиглаж, Завхан аймгийн Ургамал сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, улмаар Засаг даргад нэр дэвшин сонгогдож, 2020 онд дөрвөн сарын хугацаанд уг албыг хашжээ.

Завхан аймгийн Ургамал сумын Засаг даргаар түүний дараа томилогдсон  Г уг эрүүгийн хэрэгт  хохирогчоор мэдүүлэг өгөхдөө ”А нь 4,835,063 төгрөгийн цалин авч байгууллагыг хохироосон. Гэвч тодорхой ажил гүйцэтгэсэн тул мөнгийг нэхэмжлэхгүй” гэжээ.

Сумын Засаг даргад нэр дэвшихэд дээд боловсролтой байхыг хуулиар шаардсан бөгөөд А нь зохих журмаар суралцаагүй атлаа гэмт хэрэг үйлдэх замаар бий болсон дээд боловсролын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж, санаатайгаар ашиглаж төрийн албанд томилогдсон байна. Иймээс эрхлэх ёсгүй албан тушаалд ажиллаж, авах ёсгүй цалин хөлс авсан гэж үзэж, түүний ажиллах хугацаандаа авсан цалинг байгууллагад учирсан хохиролд тооцно.

Ийн А нь 2012 оноос эхлэн тасралтгүй ажил эрхэлж байсан, түүний өөрийгөө болон гэр бүлээ тэжээх амьжиргааны зайлшгүй хэрэгцээ, шаардлагатай нөхцөлийг харгалзан 2021 онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420 мянган төгрөгийг дөрвөн сараар тооцон  1,680,000 төгрөгийг хохирлоос хасаж, үлдэх 3,155,063 төгрөгийн хохирлыг А-аас гаргуулж Завхан аймгийн Ургамал сумын Засаг даргын Тамгын газарт олгож шийдвэрлэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *