Ерөнхийлөгчийн зургийг эвлүүлсэн иргэнийг 450 мянган төгрөгөөр торгожээ

Ерөнхийлөгчийн зургийг эвлүүлсэн иргэн О.Б-д холбогдох эрүүгийн хэргийг өнгөрсөн сарын 16-нд хэлэлцсэн байна. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалжээ.

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Тэргэлсаран, улсын яллагчаар Б.Баярчимэг нар ажиллажээ.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

Шүүгдэгч О.Б  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төралдар хүндхуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогджээ.

Тэрээр цахим хаягаасаа 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гэрэл зургуудыг ашиглан төрийн ордны хашааны завсраар харж байгаа болон буутай зургийг эвлүүлэн түгээжээ.

Нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан  гэмт хэргийг үйлдсэн болох нь

  • Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ мэдүүлсэн мэдүүлэг
  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал),
  • Хохирогч Б.Э мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),
  • Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Хатанзоригийн “Фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл” (хавтаст хэргийн 39 дэх тал),
  • Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 42 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байна.

Эдгээр нь энэ хэрэгт хамаараалтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Мөн шүүгдэгч О.Б хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан байна. Түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль буцсаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл тогтоогдоогүй болно.

Хохирогч Б.Э гэмт улмаас хохирол нэхэмжлээгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан тул шүүгдэгч О.Б энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 мянган төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн.

Шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б ид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон байна.

Шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлажээ.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *