Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

БИЛГИЙН ТООЛЛЫН 26
2021.04.07 / ЛХАГВА ГАРАГ
ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САРЫН
НЭГ ЦАГААН ХӨХӨГЧИН ТАХИА ӨДӨР

Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
Наран ургах, шингэх: 06.18-19.30
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Шороо

Аргын тооллын 4 сарын 7, Буд гараг. Билгийн тооллын 26, Тооно одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 6 цаг 18 минутад мандан, 19 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments