Хуулийн төсөл: Аймгийн наадамд үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхөөс допингийн шинжилгээ авна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хууль санаачлагч хуулийн төслүүдэд аймгийн баяр наадмын тэгш ойд 256 бөх барилдах, улсын баяр наадамд амжилт гаргасан бөхөд олгох цолыг тодорхой болгох, улсын баяр наадамд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүдийн эрэмбийг Монголын үндэсний бөхийн холбооны дүрмээр зохицуулах, аймгийн баяр наадамд үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхөөс допингийн шинжилгээ авах зэрэг зохицуулалтыг тусгажээ.