Туул голд сэлэх гэж байгаад живж, энджээ
Төв аймгийн Заамар сумын Тосон багийн нутаг сумын төвөөс баруун хойд зүгт 40 км-т орших Гадны хүний-Овоо хэмээх газарт Туул голын усанд нэг хүн сэлэх гэж байгаад живжээ. Энэ тухай дуудлагыг Онцгой байдлын газар зургаадугаар сарын 29-ний өдрийн 12:55 цагт хүлээн авсан байна.
Дуудлагын дагаа тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид очиж 24 настай эрэгтэйг эрэн хайх ажиллагааг 20:10 цагт эхлүүлсэн байна.
Алба хаагчид тухайн иргэний анх осолдсон газарт найман удаагийн шумбалт хийж, долоон метрийн гүнээс 21:05 цагт цогцсыг олж гарган тус сум дахь Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.