Гэрийнхээ гадна тоглож байгаад алга болсон хоёр настай охиныг 16 цагийн дараа эсэн мэнд олжээ
Алга болсон хоёр настай охиныг эсэн мэнд олжээ.
Тодруулбал, Увс аймгийн Улаангом сумын наймдугаар баг, Бага нуур гэх газарт гэрийнхээ гадаа тоглож байгаад алга болсон хоёр настай хүүхдийг хайж байгаа талаар өмнө нь мэдээлсэн.
Өчигдөр 18:05 цагт алга болсон түүнийг алга болсон гэх газраас найман километрийн зайд орших “Шат гэх “газраас өнөөдөр 10:20 цагт Увс аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Төгссайхан олж, эрүүл мэндийн байгууллага болон гэр бүлийнхэнд хүлээлгэж өгсөн байна.
Хүүхдийн биеийн байдал хэвийн байна гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Иймд эцэг, эх, асран хамгаалагчдыг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.