Найз охинтой нь мессеж бичсэн гэх шалтгаанаар 16 настай хүүг бүлэглэн ЗОДЖЭЭ
2022 оны гуравдугаар сарын 09-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны гадна байрлах Хүүхдийн тоглоомын талбайд 16 нас Б, Г нар нь найз охинтой мессеж бичсэн гэх шалтгааны улмаас 16 настай “М”-г бүлгэн зодож танхайрсан үйлдэлд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжээч томилж шинжилгээ хийлгэн, холбогдогч нарыг эрэн сурвалжилт зарлан олж тогтоон мэдүүлэг авч Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Б.БАЯРТ