Агаараар тээвэрлэсэн ачаа 78.4 хувиар нэмэгдэв

Агаарын тээврээр тээсэн ачаа энэ оны эхний 10 сард 3.9 мянган тн болж өмнөх оны мөн үеийнхээс 1.7 (78.4 хувь) мянган тонноор нэмэгдлээ.

Агаарын тээврээр энэ оны эхний 10 сард дотоодод 51.5 тн ачаа тээсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 41.6 (44.7 хувь) тонноор багассан байна.

Харин олон улсад тээсэн ачаа 3.8 мянган тн болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.7 (83.9 хувь) мянган тонноор нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Агаарын тээврээр тээсэн ачаа өнгөрсөн 10 дугаар сард 564.4 тн болж, өмнөх сарынхаас 114.7 (25.5 хувь) тонноор нэмэгдлээ. Үүнд олон улсад тээсэн ачаа 118.9 (27.7 хувь) тонноор нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *