Цахилгаан хуваарилах байгууламжийн ойролцоо ус тогтсон газарт ойртохгүй байхыг анхаарууллаа

Ойрын өдрүүдэд нийт нутгаар бороо үргэлжлэн орох төлөвийг Цаг уурын байгууллагаас мэдээлсэн. Иймд:

  • Агаарын шугамын төмөр болон бетон, модон тулгуур хазайсан, унасан тохиолдолд яаралтай холбогдох байгууллагад мэдэгдэх, тухайн газраас холдож аюулгүй орчинд очих, тулгуур унасан газраар явахгүй байх, бусдад анхааруулах,
  • Цахилгаан хуваарилах байгууламжийн ойролцоо их хэмжээний ус тогтсон бол ойртохгүй байх,
  • Цахилгаан щит бүхий байрууд, подвальд ус орохоос сэргийлэх, ил задгай утас, кабель байгаа эсэхийг сайтар нягтлах, холбогдох байгууллагад мэдэгдэх,
  • Орон нутагт зорчиж байхдаа цахилгаан дамжуулах агаарын шугамаас хол байх,
  • Газар унасан утас, ил гарсан кабель шугамууд хүчдэлтэй байх эсвэл дахин залгах автомат төхөөрөмжийн үйлчлэлээр хүчдэлтэй болж болзошгүй тул ойртох, хүрэхээс зайлсхийх,
  • Тулгуур хазайсан, унасан унжсан утсанд  шүргэж амь нас, эрүүл мэндээрээ хохирохоос урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.

May be an image of text

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *