Динза-гийн мерч бүтээгдэхүүнүүдийг 40 % ХӨНГӨЛӨЛТӨӨР авах эрх

“Динза”, “Цондоолой, Цүндээлэй хоёр” комиктой учирсан хүн бүхний түүх өөр өөр. Аав, ээжтэйгээ хамт номын дэлгүүрт орохдоо, эсвэл зуны амралтаар зусланд амрахаар явахдаа, номын сангаар үйлчлүүлэхдээ, найзынхаа комикийг дамжуулу уншихдаа гэх зэргээр харилцан адилгүй байдаг.

21 цуврал “Цондоолой, Цүндээлэй хоёр”, 46 ангитай “Динза” номууд Монголд 2.2 сая хувь хэвлэгдэж, хэвлэмэл бүтээгдэхүүний дээд амжилт тогтоосон гэхээр 3.5 сая хүн амтай Монгол Улсын хэчнээн хүүхэд энэхүү номтой нөхөрлөсөн нь тодорхой юм. Үндэсний хэмжээний брэнд гэсэн тодорхойлолт энэ бүхнээс урган гарсан. Динза, Цондоолой ба тэдний нөхөд уншигч бүхэнтэйгээ холбоотой байхыг зорьдог. Тэдэндээ урам зориг өгч, саад бэрхшээлийг даван туулах хүч хайрлах өргөн агуулга ээ бүхний цаана бий.

Тиймээс урьд нь комик номуудаа худалдаж аваад гишүүнчлэлд хамрагдаагүй байгаа уншигчдадаа Динза, Цондоолой нь коллекцынхоо мерч бүтээгдэхүүнүүдээс 40 % ХӨНГӨЛӨЛТӨӨР худалдан авах эрхээр урамшуулж байна. ДИНЗА ГИШҮҮН гэдгээ  өөртөө буй КОМИК НОМУУДЫНХАА ЗУРАГ болон утасны дугаарын хамт баталгаажуулах юм. Мерч бүтээгдэхүүнүүдээс хөнгөлөлтөөр авсан үнийн тоогоор сугалаа дагалдана.  Та урьд нь хэдэн ширхэг комик худалдан авч байсан бэ, энэ нь доор дурдсан 3 төрлийн гишүүнчлэлийн алинд нь багтах бол?

БЯЦХАН ДИНЗА

10-20 ширхэг комик ном худалдан авч байсан уншигчид “Бяцхан Динза” нар юм. Арьсанд харшил өгөхгүй, агаар чөлөөтэй нэвтрүүлдэг, торгомсог, өмсөхөд таатай мэдрэмж төрүүлэх  футболк Бяцхан динзачуудын гоёл.  Энэхүү футболкыг  40 % ХӨНГӨЛӨЛТӨӨР авах боломжтой.

ӨСВӨР ДИНЗА

Урьд нь 21-41 хүртэл комиктой бол “Өсвөр Динза” гишүүдийн тухайд  мерч бүтээгдэхүүн болох зөөлөн тоглоомыг орлох, халаасанд нь номуудаа хийгээд явах боломжтой бүтээлч дэрийг авахад 40 % ХӨНГӨЛӨЛТ үйлчилнэ.

АВАРГА ДИНЗА

41-ээс дээш комик худалдан авч байсан  “Аварга Динза” гишүүд өнгө болон загвар, материалаар 2024 оны зуны трэнд болж буй загварлаг шортон юбка, амьсгалдаг футболкоос 40 % ХӨНГӨЛӨЛТӨӨР авах боломжтой.

Та эдгээр гишүүнчлэлийн алинд нь багтах вэ? “Динза”, “Цондоолой, Цүндээлэй хоёр” комикийг сонгох, хүүхдүүддээ санал болгох онцгой шалтгаануудын нэг нь дэлхийд алдартай National Geographic нийгэмлэг уг комикийн баатруудыг шинжлэх ухаанч, байгаль хамгаалагч дүрүүдээр Монголоос албан ёсоор тодруулсантай холбоотой.  Динза, Цондоолой ба тэдний нөхдөд хил хязгаар үгүй. Тэд бүх уншигчдаа хайртай.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *