|

Үер усны нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрээд байгаа ч Даншиг наадмыг цуцлах боломжгүй

“Даншиг наадам-Хүрээ цам” энэ амралтын өдрүүдэд тохиож буй. Түүнчлэн нийгмийн сүлжээнд иргэд, олон нийт “Нийслэлд үер бууж, хүний амь эрстэж байхад наадам хийлээ” гэх шүүмжлэлтэй байр суурийг илэрхийлээд байгаа юм.

Энэ асуудалтай холбоотойгоор НЗДТГ-ын ХМОНХХ-ээс тайлбар өглөө. Тодруулбал “Даншиг наадамд Халимаг, Тува, Буриад, Өвөр Монголоос олон эрдэмтэн, бөх ирсэн тул уг арга хэмжээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Гадаад хэргийн яамаар дамжуулан  олон улсад наймдугаар сарын 5-нд даншиг наадам болно гэж эртнээс зарладаг учраас тэд их хэмжээний зардал гаргаж ирдэг. Тийм учраас шууд цуцлах боломжгүй. Үер усны нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрээд байгаа ч уламжлалаа бодоод “Даншиг наадам-Хүрээ цам”-ыг дуусгахаас өөр аргагүйд хүрээд байна” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *