УЦУОШГ: Уулархаг нутгаар дуу цахилгаантай бороо орох тул болгоомжтой байхыг анхааруулъя

Нутгийн хойд хэсгээр өнөөдөр болон маргааш усархаг, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа талаар Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Тухайлбал, Хэнтий, Хөвсгөл, Хангайн уулархаг бүс нутгаар аянга цахилгаантай аадар бороо орох нөхцөл харьцангуй өндөр байна. Иймд эдгээр бүс нутгуудын уулын жалга, хонхор газруудад зусаж байгаа айлуудыг болгоомжтой байхыг анхаарууллаа.

Наймдугаар сарын 7-10-ны өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орох нутгийн мэдээлэл:

Наймдугаар сарын 7-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, төвийн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр зүүн аймгуудын нутгийн зарим газраар 

Наймдугаар сарын 8-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд зүүн аймгуудын нутгийн зарим газраар

Наймдугаар сарын 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгийн нутгуудын зарим газар 

Наймдугаар сарын 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур элбэг орохоор байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments