Олон улсын гэр бүлийн өдөр тохиож байна
НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн тавдугаар capын 15-ныг “Гэр бүлийн олон улсын өдөр” болгох тогтоол баталсан. Улс үндэстэн, энх тайван оршин тогтнох хамгийн бага нэгж нь гэр бүл гэж үздэг. Мөн гэр бүлийг нийгмийн бичил хэлбэр мөн гэж тодотгосон. Гэр бүлийн сайн сайхан ирээдүй тухайн улс орны хувьд хамгийн чухал үнэт зүйл ажээ. Монгол Улсын хувьд энэ өдрийг 2006 оноос тэмдэглэж эхэлсэн байна.
Ер нь гэр бүл гэж хамтдаа амьдардаг, бие биетэйгээ ямар нэгэн холбоотой (цусан холбоотой, гэрлэсэн г.м.) бүлэг хүмүүсийг хэлнэ. Гэр бүлийн анхдагч үүрэг нь үр удмаа нөхөн үйлдвэрлэх, өсгөж хүмүүжүүлэх явдал гэж зарим судлаачид тэмдэглэжээ.
Гэр бүлийн зохион байгуулалт нь 16-19 дүгээр зуунд өрнөдийн нийгэмд нээлттэй овгийн хэлбэртэй байжээ. Тэр цаг үе дор ханиа сонгуулах (гэр бүл болох) дээр нийтлэг ашиг сонирхолд захирагдаж байсан үе хэмээн тэмдэглэсэн байна.
ХХ зуунд залуус хайр дурлал дээр тулгуурласан харилцааг үргэлжлүүлэх, хань ижлээ өөрөө сонгон гэрлэх байдал давамгайлжээ. Ингэж гэр бүл бие даасан өөрийн гэсэн шинж, төрхтэй болсон гэж зарим судлаачид тайлбарлажээ. Хүн нас, биед хүрч, ажил алба эрхлэх нь эрэгтэй эмэгтэй хүмүүс хайр сэтгэлийн үүднээс гэрлэж, өөрийн гэр бүлээ үүсгэх суурь болсон байна.
Гэрлэлтэд гарсан дээрх нөхцөлүүд араасаа олон зүйл дагуулжээ. Тэдний нэг нь гэр бүлийн төлөвлөлт гэж судлаачид тэмдэглэсэн байна. Эрүүл мэнд, хүний эрх, хүн ам зүй хэмээх үндсэн гурван шинж нь гэр бүл төлөвлөлтийг бүрдүүлдэг ажээ. Гэр бүл төлөвлөлт нь жирэмслэлт, төрөлтийг зохицуулах үндсэн санаан дээр тулгуурлана гэж үзээд, загварчлал гаргасан байдаг аж. Тухайлбал,
- Нэг гэр бүл 3-4 хүүхэдтэй байх,
- Төрөлт хоорондын зай 2-3 жил байх,
- 18 наснаас өмнөх болон 35 наснаас хойших төрөлтийг хязгаарлах,
- Анхны хүүхдийг 19-25 насны хооронд төрүүлэх,
- Хүүхэд төрүүлэх нас 22-40,
- Эцэг болох нас 22-45 гэжээ.
Монгол Улсад хуулиар 18 насанд хүрсэн иргэн гэр бүлээ бүртгүүлэх учиртай. Хуулийн хүрээнд гэр бүл болсон иргэдийн гэрлэлтээ бүртгүүлсэн байдлыг Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны мэдээллийн сангаас харж болно. Тус мэдээллийн санд 2023 оны наймдугаар сарын байдлаар Монгол Улсын 17 мянга 574 иргэн гэрлэлтээ бүртгүүлсэн байна.
Гэр бүл болох явдал балар эртний үед замбараагүй байснаас цус ойртолт элбэг байжээ.
Гэр бүл болох ёсыг:
- Экзогами буюу овог дотроос гэр бүл болохыг хориглох ёс
- Эндогами буюу овог дотроос гэр бүл болохыг дэмжих ёс гэсэн хоёр хэсэгт хувааж үздэг.
Гэр бүл болсноор гэр бүл дотор хэн нэгний ноёрхол тогтдог. Үүнд:
- Эцгийн тал ноёрхохыг патриархаль
- Эхийн тал ноёрхохыг матриархаль гэнэ.
Түүнээс гадна хоёр тал харилцан тэгш эрхтэй байхыг эгалитар гэж нэрлэх юм.
Гэр бүлийн оршиж буй хэлбэрийг:
- Нуклеар буюу голлох гишүүдээс бүрдсэн гэр бүл
- Өргөжсөн буюу хоёроос дээш үеийг хамарсан гэр бүл гэж ангилна.
Угсаа залгамжилж (олон төрөл дамжин) болно. Хамгийн өргөн дэлгэрсэн нь эцгийн талыг баримталсан эцгээс хүүд залгамжлагдах хэлбэрээр үргэлжилдэг байх жишээтэй. Түүний нөгөө өв залгамжлал болох эх охин, зээ нарын хооронд үргэлжилнэ. Зарим нийгэмд хоёр талаас урагт үндэслэсэн, гэр бүлийн тогтолцоо дэлгэрсэн бөгөөд ийм тогтолцоог дэлхийн соёлын 40-өөд хувь нь хүлээн зөвшөөрдөг.
Мөн үрчлэлтэд суурилсан гэр бүлийн харилцаа үүсэх нөхцөл бүрддэг гэсэн тайлбар байна. Түүнээс гадна гэрлэлт буюу гэр бүлийн тогтолцоог чулуун зэвсгийн үеэс үүсэлтэй гэж үздэг.
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?