Үндэсний их баяр наадмыг үзэх тасалбар 42,000-52,500 төгрөгөөр худалдаалагдаж байна

Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдөр 11:00 цагаас эхлэн enaadam.mn сайтаар худалдаалж эхэллээ.

Тасалбарын үнэ

Долдугаар сарын 11-ний тасалбар нэг хүний сүүдрэвчтэй 52,500 төгрөг, сүүдрэвчгүй 42,000 төгрөг

Долдугаар сарын 12-ны тасалбар сүүдрэвчтэй нь 52,500 төгрөг, сүүдрэвчгүй нь 42,000 төгрөг байна.

Тасалбар авахаас өмнө enaadam.mn-д заавал урьдчилан бүртгэлээ үүсгэх юм байна. /Утасны дугаар, гэрийн хаягийн бүртгэлийг хийлгэх/

Enaadam.mn-д нэвтрэх үйлдэл хийхэд таны утасны дугаарт баталгаажуулах мессеж ирэхгүй удах тохиолдол нь олон хэрэглэгч зэрэг нэвтрэх үйлдэл хийснээр үүрэн холбооны оператор компаниудад ачаалал үүссэнтэй холбоотой тул түр хүлээхийг зохион байгуулагчид зөвлөлөө. Хэрэглэгчдийн хандалт хэт ихэссэн тохиолдолд вэб сайт удаашрах, саатах магадлалтай гэв.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments