Л.Ариунтуяа: Улаанбаатар 461 километр үерийн далантай болсноор иргэдээ хамгаална
Нийслэлийн онцгой комисс(НОК)-ын бүрэлдэхүүн өнөөдөр үерт автсан хэсэгт ажиллаж, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаараа мэдээллээ.
Энэ үеэр Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Л.Ариунтуяа “Үерийн далангийн ойр орчимд байгаа айл өрхүүд сонор сэрэмжтэй байх шаардлагатай.НОК-оос өнөөдөр 03:50 цагаас эхлэн иргэдийн автомашиныг гараашаас нь гарган ажиллаж байгаа бөгөөд эзэнгүй үлдээсэн машинууд усанд автсан байх магадлалтай.Улаанбаатар хот цаашдаа 461 километр үерийн далантай болсноор иргэдээ хамгаална гэсэн урьдчилсан төлөвлөлт гарсан.Ус зайлуулах хоолой, шугам сүлжээ хийгээгүй зэрэг төсөв мөнгөтэй холбоотой асуудал бий. Гэхдээ өнөөдөр бид үерийн гамшгийн нөхцөл байдалд ажиллаж байна. Энэ нь төлөвлөлтгүй барилга, ямар ч зохион байгуулалтгүйгээр газар олгож байгаатай шууд холбоотой” гэв.
Нийслэл хотод Баруун дөрвөн замаас Хархорин хүртэл өргөлтийн ганц насос бий. Хэрэв Улаанбаатар хотыг усгүй байлгая гэвэл дөрвөн талд нь насос өргөлтийн станцууд хийх ёстой аж.