“Натур”, “Сэлбэ” хотхон орчмын 5000 орчим хэрэглэгчийн тогийг залгажээ

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны “Натур”, “Сэлбэ” хотхон орчмын 19 дэд өртөөний 4938 хэрэглэгчийн хүчдэлийг ОСНААУГ-тай хамтран залгав.

Мөн зуслангийн бүсийн Хуурай мухарт унасан хоёр тулгуурыг босгосон бөгөөд  нийт 27 дэд өртөөний 5835 хэрэглэгчийн хүчдэлийг залгаад буй. Одоогийн байдлаар таван дүүргийн есөн хорооны 34 дэд өртөөний 5481 хэрэглэгч хүчдэлгүй байна.

Үүнээс ерөнхий щит болон хувийн эзэмшлийн тоноглол усанд орсон 22 дэд өртөөний 5144 хэрэглэгч байгаа юм. Эдгээр байршлын усыг соруулж аюулгүй байдлыг хангасны дараа хүчдэлд залгана. Цахилгааны аюулгүй байдлыг хангах ажилд 181 ажилтан, есөн механизм, 31 автомашинтай үүрэг гүйцэтгэж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *