Зуслангийн бүс дэх үерт автсан иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
ОБЕГ-аас зуслангийн бүс дэх иргэдийг нүүлгэн шилжүүлэх, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авч буй талаар мэдээллээ.
Тэрбээр “Шарга морьт, Гоодойн ам, Ар согоотын үерийн аманд буусан 130 орчим айл үерт автсан. Ихэнх айл нь эзэнгүй байсан. Өчигдөр шөнө 100 орчим хүнийг нүүлгэн шилжүүлж түр байранд орууллаа. Гал унтраах 34, 74 ангийн баг бүрэлдэхүүн ажиллаж байна. Одоогийн байдлаар 10 гаруй дуудлагатай байна. Зарим айлд хүрч очоогүй байна. Сэлбийн даланд хүн хүч их орч байгаа учир энэ хавьд шуудуу тавих боломжгүй байна. Санзай Хандгайт, Бэлх гол дагуу буусан айлуудын хохирлын үнэлгээг хийж байна.
Үргэлжилсэн борооны улмаас зуслангийн бүсэд үерт автсан байна. Голын сав дагуу маш олон айл байна. Өчигдөр шөнө албаныхан эрсдэл бүхий 18 газарт үүрэг гүйцэтгэсэн. Усны түвшин 15-20 см нэмэгдсэн” гэв.